2023 оны 12-р сарын 21-ний өдөр “Тоёота Сэйлс Монголиа ХХК”-ийн захирал ноён Томицүка Хироши болон бусад төлөөлөгч нар “Электрокем Монгол ХХК”-ийн хар тугалгын батарей дахин боловсруулах үйлдвэрт зочилж, үйлдвэрийн явц, тоног төхөөрөмжийн угсралтын ажилтай танилцсан байна. Уулзалтын явцад ноён Томицүка Хироши “Монгол улсад чухал бүтээн байгуулалтыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж чадсан манай компанийн хамт олонд талархал илэрхийлж улам их амжилт”-ыг хүссэн юм. Мөн түүнчлэн талууд хар туг...
Монгол улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яам нь зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Монгол улсын “Хог хаягдлын тухай хууль”-ийн дагуу тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тээврийн хэрэгслээс гарч буй аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан хар тугалгын батарейг байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй, орчин үеийн технологи ашиглан дахин боловсруулах ...