2023 оны 12-р сарын 21-ний өдөр “Тоёота Сэйлс Монголиа ХХК”-ийн захирал ноён Томицүка Хироши болон бусад төлөөлөгч нар “Электрокем Монгол ХХК”-ийн хар тугалгын батарей дахин боловсруулах үйлдвэрт зочилж, үйлдвэрийн явц, тоног төхөөрөмжийн угсралтын ажилтай танилцсан байна. Уулзалтын явцад ноён Томицүка Хироши “Монгол улсад чухал бүтээн байгуулалтыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж чадсан манай компанийн хамт олонд талархал илэрхийлж улам их амжилт”-ыг хүссэн юм.

Мөн түүнчлэн талууд хар тугалгын батарейн дараа орох Монгол улсад тулгараад буй аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан “nickel-metal hydride” батарей буюу хосолсон хөдөлгүүрт автомашины батарейг Монгол улсад дахин боловсруулах боломжийн талаар санал солилцож, хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх талаар ярилцсан болно.