Манай үйлдвэрийн батарейг бутлан ангилах дамжлагад ус ашигладаг. 1 тонн батарейг бутлан ангилахад 150 литр ус шаардагдана. Манай компаниас хийсэн судалгаагаар Монгол улсад жилд 5600 орчим тонн хар тугалган батарей хаягддаг бөгөөд энэ тоог хамааруулан тооцвол 850 орчим тонн ус жилд ашиглана гэсэн үг.

Бид компанийн байгаль орчны бодлогын хүрээнд усаа дахин ашиглах технологийн сонголт хийсэн бөгөөд үүний үр дүнд батарейг бутлан ангилах шатанд ашигласан усыг цэвэршүүлж саарал ус болгон улмаар үйлдвэрлэлийн дамжлагад дахин ашигладаг. Ингэснээр технологийн оновчгүй сонголтын нөхцөлд ашиглах байсан 850 орчим тонн усыг даруй 3.4 дахин бууруулж, жилд 250 орчим тонн ус хэрэглэхээр байгаа нь бидний усны менежментийн бодлогын үр дүн юм. Үйлдвэрийн үйл ажиллагаанаас технологийн усны хаягдал гарахгүй бөгөөд дээр дурдсан усны зарцуулалт нь усны ууршилт болон үйлдвэрлэлийн шатанд гарах дамжлагын бүтээгдэхүүнд орсон чийг байдлаар хорогдож байгаа болно.