Монгол улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яам нь зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Монгол улсын “Хог хаягдлын тухай хууль”-ийн дагуу тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Энэ хүрээнд тээврийн хэрэгслээс гарч буй аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан хар тугалгын батарейг байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй, орчин үеийн технологи ашиглан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа “Электрокем Монгол ХХК”-ийн үйл ажиллагаатай тус яамны холбогдох мэргэжилтнүүд 2023 оны 1-р сарын 3-ны өдөр танилцав.

Уулзалтын явцад MNS 6783:2019 стандартын мөрдөлтийг Монгол Улсын хэмжээнд ханган биелүүлэх, автотээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах шатанд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар хамтран ажиллах арга хэлбэрүүдийг эрэлхийлэх талаар хамтран ажиллахаар санал солилцлоо.