ДЭЛХИЙН

ЖИШИГ

ҮЙЛДВЭР

Батарей дахин боловсруулах үйлдвэрийн танилцуулга видео үзээрэй.

Батарей дахин боловсруулах бидний шийдэл

“Электрокем Монгол” ХХК нь та бүхний ашиглаж дууссан хар тугалганы батарейг дахин боловсруулж, аюултай хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ шинэ батарейны үйлдвэрлэлд ашиглагдах 99,97+ цэвэршил бүхий хар тугалгыг гарган авч, циклийн эдийн засгийг дэмжин ажиллана.

Манай үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй, ногоон технологи ашиглаж байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дээр ажиллаж байгаа хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийн нэг. Бид Монгол улсын MNS 6783 : 2019 стандарт болон Олон улсын ижил төстэй үйлдвэрүүдэд тавьдаг шалгууруудыг бүрэн хангана. Бидний үйл ажиллагаанаас технологийн хаягдал гарахгүй, ашигласан усаа үйлдвэрлэлийн циклд дахин ашиглахаас гадна нэмүү өртөг шингэсэн хуванцар бүтээгдэхүүн болон гөлтгөнө зэрэг бусад дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Бид та бүхэнд ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг стандартын шаардлага хангасан нөхцөлд цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах цогц үйлчилгээ үзүүлж, таны болон танай байгууллагын байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, холбогдох эрсдэлээс хамгаалагдах шийдлийг санал болгож байна.

Нийгэм болон байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, эрдэнэт хүмүүн, эх болсон байгаль дэлхийгээ хар тугалганы бохирдлоос хамтран хамгаалахыг та бүхэнд уриалж байна.