Нэг баг, Олон боломж

Манай хамт олон төрөл бүрийн мэргэжил, туршлага хуримтлуулсан 30 гаруй ажилчдаас бүрддэг. Бидний үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа өндөр техник, технологиос гадна манай хамт олны хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага нь харилцагч, үйлчлүүлэгчдээ урт хугацаанд чанартай найдвартай үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болдог.

“Нэг баг”-ийн хамт олон болсон манай ажилчид хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгийн таатай нөхцөлд ажиллахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвар, итгэл даах найдвартай байдлаараа үйлдвэртээ “олон боломж, давуу тал”-ыг бий болгодог.

Манай хамт олны нэг хэсэг болсноор та “Дэлхийн жишиг үйлдвэр”-т ажиллахаас гадна, компанийн үнэт зүйлсийн үр нөлөөг мэдэрч, хүнээ, ажилчдаа гэсэн бодлогын үр шимийг хүртэн өрсөлдөх цалин урамшуулал болон бусад дэмжлэгээр хангагдах болно.