Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгийн таатай орчин нөхцөлийг бий болгон ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн нэг юм.

Манай үйлдвэр нь байгууллагын стандартын тулгийн гурван чулуу стандартын нэг болох “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал ISO 45001” олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлснээр ажлын байрны хамгийн таатай нөхцөл ажилчдадаа санал болгох үнэт зүйлээ хадгалан ажиллах юм.

Манай үйлдвэрийн ажилчид ажил үүргийн хуваарь, онцлогоос шалтгаалан бүгд нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдан ажилладаг бөгөөд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны холбогдох сургалтад тогтмол хамрагддаг.

Дэлхийн жижиг үйлдвэр байх зорилгынхоо хүрээнд Олон улсын хар тугалганы холбооны “Benchmark Assessment Tool” шалгуурыг хангахаар зорин ажиллаж байгаа манай байгууллагын ашиглаж байгаа техник, технологи нь дээрх шалгуурыг хангаж байхаас гадна бидний үйл ажиллагаа, процедур болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага мөн дээрх шалгуурын шаардлагыг хангах ёстой.

Энэ хүрээнд бид үйлдвэртээ хөгжингүй орнуудын өндөр технологийн үйлдвэрүүдэд ашигладаг эрүүл ахуйн хоёр шатлалт тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү тогтолцоо нь манай үйлдвэрийн ажилчид, ажилчдын гэр бүл, үр хүүхэд болон орчин тойрныг бүхэлд нь хар тугалганы бохирдлоос үр дүнтэй хамгаалах шийдэл юм.