2024 оны 4-р сарын 10-ны өдөр “Тоёота Мотор Корпорац”-ийн төлөөлөгчид “Электрокем Монгол ХХК”-ийн хар тугалгын батарей дахин боловсруулах үйлдвэрт зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зочдод “Тоёота Мотор Корпорац”-ийн томоохон албан тушаалтнууд тухайлбал, Ази, Номхон далай, Энэтхэг, Ойрх дорнодыг хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч ноён Akitoshi Takemura, Группийн менежер ноён Tsuyoshi Haginiwa, “Тоёота Сэйлс Монголиа”-гийн Гүйцэтгэх захирал ноён Yaguchi Yohei болон бусад төлөөлөгч нар байлаа.

Энэ нь талуудын хооронд болж байгаа 3 дахь албан ёсны уулзалт бөгөөд энэхүү уулзалт нь Монгол улсад хаягдаж байгаа овор хэмжээ, учруулж буй хор хөнөөлөөр хар тугалгын батарейн дараа орох ашиглалтаас гарсан “nickel-metal hydride” батарей буюу хосолсон хөдөлгүүрт автомашины батарейг Монгол улсад дахин боловсруулах ажлын эхлэл болсон чухал арга хэмжээ боллоо.