♻️ Хамтран ажиллах гэрээний дагуу “Электрокем Монгол” ХХК нь “Доктор авто сүлжээ”-ний салбаруудад аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан хар тугалгын батарейг хадгалах зориулалт бүхий НҮБ-ын шаардлагыг хангасан “батарей цуглуулах сав”-ыг хүлээлгэн өглөө.
Доктор авто сүлжээ засварын газруудын байршил.
♻️ Хар тугалгын батарейнаас үүдэлтэй бохирдол нь зөвхөн өндөр технологи бүхий үйлдвэрт дахин боловсруулахаас гадна батарейг цуглуулах болон тээвэрлэх шатанд гардаг тул энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор манай компани нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ашигладаг туршлага болох стандартын шаардлага хангах “батарей цуглуулах сав”-уудыг ийнхүү Монгол улсад анх удаа хэрэглээнд нэвтрүүлж байна.
♻️ Байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлж, өндөр технологи бүхий дэлхийн жишиг үйлдвэр ажиллуулж буй манай компанийг сонгон, ашиглалтаас гарсан батарейг байгаль орчинд ээлтэй аргаар цуглуулах асуудалд хамтран ажиллаж байгаа “Доктор авто сүлжээ”-ний салбарууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе.