Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (цаашид “МҮЦАЭХ” гэх)-ны 2024 оны 1-р сарын 18-ны өдрийн шийдвэрийн дагуу олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр “Электрокем Монгол ХХК” нь Монгол Улсын Биржийн бус зах зээлээр дамжуулан “Ногоон Бондын Өрийн Хэрэгсэл”-ийг амжилттай арилжааллаа.
Тус өрийн хэрэгслийн хүрээнд компани нь эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилго бүхий 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 4 жилийн хугацаатайгаар босгож байгаа бөгөөд өрийн хэрэгсэл нь хугацааны эцэст холбогдох нөхцөлүүд биелсэн тохиолдолд компанийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй болно.
Манай компанийн гаргасан өрийн хэрэгслийн хөрөнгө оруулагчаар “Инвескор РИ Сайкл” ажилласан бөгөөд энэхүү хувийн хөрөнгө оруулалтын сан нь “Рио Тинто Монгол” болон “Инвескор Санхүүгийн Групп” нарын хамтран байгуулсан Монгол улсын анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан юм.