2024 оны 2-р сарын 9
Монгол Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батaрей (“АГХТХХБ”)-г түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах шатанд хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нэг талаас Зам, тээврийн хөгжлийн яам (“яам”), нөгөө талаас “Электрокем Монгол” ХХК (“компани”)-ийн хооронд хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг энэ оны 2-р сарын 9-ний өдөр байгуулсан болно.
Санамж бичгийн хүрээнд Яамны зүгээс дараах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бий болж буй АГХТХХБ-н хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах үйл ажиллагаанд “Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батaрейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах ерөнхий шаардлага MNS 6783:2019” стандартын хэрэгжилтийг хангуулах,
- АГХТХХБ, түүний бүрдэл хэсгүүдийг ил задгай хаях, улмаар хүрээлэн байгаа байгаль орчныг бохирдуулах, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдлыг бууруулах зорилгоор, “Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ийн 3.5-т заасны дагуу энэ төрлийн хог хаягдлыг үүсгэгч, өмчлөгч этгээдийг бүртгэлцүүлэх, мэдээллийн сан үүсгэх,
Харин компанийн зүгээс дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
- АГХТХХБ-н хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дээр дурдсан хууль, тогтоол, журам, стандартад нийцүүлсэн байдлаар зохион байгуулж, олон улсын хэмжээнд ашиглагдаж буй тэргүүний техник, технологийг нэвтрүүлсэн Дахин боловсруулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж, 2024 оны 1-р улиралд батгааж ашиглалтад оруулах,
- АГХТХХБ-ийн хог хаягдлаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор энэ төрлийг хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг “Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батaрейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах ерөнхий шаардлага MNS 6783:2019” болон бусад хууль, тогтоомжуудаар тавигдах шаардлагыг хангасан цуглуулах, тээвэрлэх сүлжээг өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар болов.