Ашиглалтаас гарсан хар тугалгын батарейг дахин боловсруулах үйлдвэр нь “Хог хаягдлын тухай хууль”-ийн 25-р зүйлд заасан шаардлагыг хангасан байршилд байгуулагдсан байх ёстой. Манай үйлдвэр нь тус хуульд заасан шаардлагуудыг бүрэн биелүүлэх байршилд, Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Паркад байрлаж байна. Мөн түүнчлэн манай үйлдвэрийн байршил нь зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн, стратегийн ач холбогдол бүхий газарт байрлаж байгаа нь бидэнд харилцагчид, үйлчлүүлэгчдэдээ чанартай үйлчилгээ үзүүлэх бодит боломжийг олгоно.
Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн парк, Баян гудамж, 114/1 тоот, Налайх дүүрэг, 3-р хороо, Улаанбаатар 12614