Ашиглалтаас гарсан хар тугалгын батарейг байгаль орчинд ээлтэй технологиор дахин боловсруулах Монгол улсын анхны үйлдвэр 2024 оны 3-р сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ.
Урт удаан судалгааны үр дүнд тулгуурласан, Олон улсын хар тугалгын холбоо болон салбартаа дэлхийн шилдэг эксперт болох Global Lead Technologies Pty компанийн know-how-ыг авч ашигласан энэхүү үйлдвэр маань ашиглалтад орсноор Монгол дахь хар тугалгын батарейг технологийн бус горимд дахин боловсруулснаас үүдэлтэй хар тугалгын бохирдолд “цэг” тавих бодит алхам нээгдэж байна.
Дотоодын болон олон улсын түншүүдээс бидэнд үзүүлж буй үнэлж баршгүй дэмжлэг, хамтын хүчин чармайлтын үр дүнд бид зорилгоо бодитой болгож чадсан. Бидэнд чин сэтгэлээсээ тусалж, хамтран ажилласан бүх түншүүддээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Бид хамтдаа илүү цэвэр, илүү ногоон ирээдүйг хойч үедээ үлдээж чадна.