Электрокем Монгол ХХК болон Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн AccuCycle баг “Go Recycle” аянд нэгдлээ.
Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 14 дэх жилийн оролцогчдын нэг AccuCycle багийн Хар тугалганы хаягдлыг бууруулах зорилготой төсөлд үйл ажиллагааны үндсэн чиглэл бүрэн нийцэж буй Электрокем Монгол ХХК хамтран ажиллах саналыг хүлээн авснаар “Өнгө Нэм” ТББ-с санаачлан эхлүүлж буй “Go Recycle-Дахин боловсруулцгаая” аянд нэгдэж хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар аяны хугацаанд төр, хувийн хэвшил болон дахин боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, иргэд, ААНБ-уудад аюултай хог хаягдлын нэг болох хар тугалга/аккумлятор/-н хаягдлын талаарх цэгцтэй мэдлэг ойлголт өгөх, хандлагыг өөрчлөх болон менежментийг бүрдүүлэхэд хамтарч ажиллана. Ингэснээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 3, 11, 12, 13 дахь зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж
#Байгаль,
#Нийгэм,
#Эдийнзасаг,
#ИрээдүйдЭэлтэй хандлага, төлөвшлийг бий болгох ач холбогдолтой.